Монголын ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа багш сурган хүмүүжүүлэгчид болон ахмад багш, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Дэлхийн болон Монголын багш нарын баярын мэндийг хүргье.
Хан-Уул дүүрэг 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 29 цэцэрлэг , төрийн бус өмчийн 87 цэцэрлэгт нийтдээ 14990 гаруй хүүхэд, төрийн өмчийн 18 сургууль , төрийн бус өмчийн 14 сургуульд 26941 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 3639 сурагч элсэн суралцаж, 1751 багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.
Энэ хичээлийн жилд Буянт-Ухаа-2 хорооололд 250 ортой цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 46 дугаар цэцэрлэгийн 240 ортой барилга, 144 дүгээр цэцэрлэгийн 100 ортой өртгөтгөлийн барилга баригдснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 85,0 хувьд хүрч өмнөх оноос 6 хувиар нэмэгдлээ.
Засаг даргын мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн боловсролын хүртээмж, үйлчилгээг сайжруулж үр дүнтэй жилийг Хан-Уулын хүүхэд, багачууд өнгөрүүлж байна.
Дүүргийнхээ боловсролын салбарын цэцэглэлт, хөгжилтөд үнэтэй хувь нэмэр оруулан идэвх санаачлагатай илүү ихээр хөдөлмөрлөж буй Хан-Уул дүүргийн оюунлаг, бүтээлч багш нартаа, боловсролын салбарын ажилсаг албан хаагчид та бүхэндээ дахин баяр хүргье.
Хан-Уул дүүргийн маань иргэд маань эрүүл саруул, хөгжил баясалтай, сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн, багш нар маань сэтгэл өөдрөг, амжилт бүтээл арвинтай байхыг хүсэн ерөөе.
НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан