“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг дуустал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.
Тавигдах шаардлага:
- Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
- Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
- Төсөл шаардлага хангасан байх
- Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх
- Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын туршлага, ур чадвартай байх
Бүрдүүлэх баримт бичиг:
- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
- Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
- Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх
- Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 5.0 хүртэл сая төгрөг
Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлнө.
Холбогдох утас: 70134366