Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тооллого явуулах тухай” А/688 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх нийт 104 албан байгууллагын архивын сан хөмрөг нэгтгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, холбогдох албан хаагчдын дунд Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг дүүргийн Соёлын ордонд тус сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нээж дүүргийн архивын сан хөмрөгөө нягт нямбай эмхтгэн онцгой анхаарч, үзлэг тооллогныхоо гүйцэтгэлийг чанартай хийж, дүн мэдээгээ хугацаанд нь хангалттай хийхийг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.
Тус сургалтыг зорилго нь дүүргийн нутаг дэвсгэр дэх нийт 104 албан байгууллагын архивын сан хөмрөгийг нэгтгэх ажлыг эрчимжүүлэх холбогдох албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилготой. Сургалтыг Нийслэлийн Архивын газрын ахлах мэргэжилтэн Ю.Дуламрагчаа, Мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн Х.Төмөрбаатар нар хөтлөн явуулж, 100 гаруй албан хаагчид сонирхсон асуултандаа хариулт авсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.