Өрхийн амьжиргааны түвшин тогтоох шинэчилсэн судалгаа 2017 оны 03 дугаар сарын 31-нээс 2017 оны 04 дүгээр сарын 14-нийг дуустал хугацаанд явагдсан бөгөөд өрхийн мэдээллийг бусад сантай тулгахад зарим өрхийн орон сууц, байшин. машин, малын тоо, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх зэрэг үзүүлэлтүүд зөрүүтэй гарсан тул эдгээр өрхийн мэдээллийг засах, баталгаажуулах ажил 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хийгдэж байна.
Иймд хорооноос утсаар болон хэсгийн ахлагч танд зар хүргэсэн бол оршин суудаг хорооныхоо хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй холбогдох бичиг баримттайгаа өөрийн биеэр очиж уулзан зөрүүтэй мэдээллээ тулгаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү.
Энэ хугацаанд танай өрх мэдээллээ баталгаажуулахгүй бол өрхийн амьжиргааны түвшний оноо бодогдохгүй бөгөөд нийгмийн халамжийн /хүүхдийн мөнгө, хүнсний эрхийн бичиг/ болон төрөөс иргэдэд үзүүлэх аливаа үйлчилгээнд хамрагдахад хүндрэлтэй нөхцөл үүсэхийг анхаарна уу.