Хан-Уул
Мэдээлэл

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДЫН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ БАЙНА

ХУД-ийн 12 хорооны нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий’ өвчин оношлогдон Дүүргийн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” А/269, А/317 тоот захирамж гарч, ХУД дэх Мэргэжлийн Хяналтын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйтгэл хийж буй бодисыг лабораторийн шинжилгээнд хамруулж, хадгалалтын нөхцөлд байнгын хяналт тавин ажиллаж байна.