Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны санаачилгаар “Хөгжлийн бэрхшээл – тэгш байдал” сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтанд Жайка- Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Тэрүя Ами, Монголын хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны гишүүд, ХНХЯ-ны мэргэжилтэн н.Мөнгөнцэцэг, 16 хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
“Хөгжлийн бэрхшээл – тэгш байдал” сургалт нь нээлттэй танхимын хэлбэрээр явагдаж мэргэжилтнүүдийг 5 хэсэг болгон кейс ажиллуулж ведио кино үзүүлэн анализ хийсэн нь мэргэжилтнүүдэд ХБИ-ийн нөхцөл байдлыг ойлгож, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулахад нөлөө үзүүлэх хэмжээний үр дүнтэй сургалт боллоо.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагаа өөрчлөх, тэднийг дэмжих, харилцан ойлголцох, мэдлэг мэдээллээ баталгаажуулах, болон хорооны ажлын байр, хүрээлэн буй орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан засч сэлбэх ажлыг зохион байгуулахыг шийдвэр гаргах албан тушаалтанд уламжлах, бусад иргэн аж ахуй нэгж байгууллагад зориулан нөлөөллийн ажил хийхээр болсон нь сургалт боллоо.