Хан-Уул дүүргийн Хөдөлмөр,халамж үйлчилгээний хэлтэс 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Нийслэлийн нийгмийн халамжийн газартай хамтран Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон хороо хариуцсан Хөдөлмөр, халамжийн мэргэжилтнүүдэд
шинэчлэн батлагдсан “Ахмад настны тухай хууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хууль, Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаар тогтоолоор батлагдсан “Журам батлах, тогтоолын хавсралтанд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” журмын талаар мэдээлэл өглөө. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 18-р зүйл заалт, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний журам, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын шалгуур үзүүлэлт үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Нийслэлийн нийгмийн халамжийн газрын ОНОТХҮ хариуцсан мэргэжилтэн Ц.Энхжаргал, Ахмад настны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Оюунбилэг, Хяналт шинжилгээ, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Загарсүрэн нар дээрх хууль тогтоомж, журам, үйлчилгээний талаар танилцуулан мэргэжилтнүүд нь сонирхсон асуултаа асууж лавласан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.