Иргэдийн дунд Идэвхтэй хөдөлгөөнийг сурталчилах 3 сарын аяны хүрээнд “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” уриатайгаар иргэдийн дунд дасгал хөдөлгөөнийг сурталчилсан өдөрлөг хуваарь ёсоор ХУД-ийн 4 дүгээр хороонд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20:00-22:00 цагийн хооронд зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгийн үеэр иргэдэд аэробикийн дасгал хөдөлгөөн хийж, дасгал хөдөлгөөний зөвлөгөө өглөө. Тус үйл ажиллагааг ХУЭМТ, ХУД-ийн БТСХ хамтран зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд иргэдээ идэвхтэй хамруулсан 4 дүгээр хорооны хамт олонд зохион байгуулагч, иргэд талархал илэрхийллээ. Хуваарь ёсоор дараагийн удаад дүүргийн 5,6 дугаар хороонд ажиллана. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдаарай.