Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл /Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлт/ заалтуудын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж байгууллагаар хуулийн сурталчилгаа хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Энэ ажлын үр дүнд 8-р сард “MCS интернэшнл” ХХК 4.109.760 төгрөг, “Эрхэт түнш” ХХК 576.000 төгрөг, “Сендвич монголиа” ХХК 1.440.000 төгрөгийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой иргэн ажиллуулаагүй нь нөхөн төлбөр болгон төвлөрүүлээд байна.