Хан-Уул
Мэдээлэл

ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул Эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран “Эрүүл ажлын байр” ажил танилцуулах, туршлага солилцох өдөрлөгийг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд ХУД-ийн Соёлын ордонд амжилттай зохион  байгууллаа.

Өдөрлөгийн гол ач холбогдол нь эрүүл ажлын байрыг сурталчилах зорилгоор ХУД-ийн ЗДТГ-ын харъяа 20 албан байгууллагын 300 гаруй ажилтан албан хаагчдад Архи, Тамхи, Зөв хооллолт, Ажлын байрны дасгал сургалт зэргээр сургалт хийлээ.

Дүүргийн иргэдэд “Дасгал хөдөлгөөнийг дадал болгоё” уриатайгаар хийгдсэн 3 сарын аяны хаалтын ажиллагаанд  Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Биеийн тамир спортын хороо, дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, дүүргийн 16 хорооны нийгмийн ажилтан, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо.

Өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Биеийн тамир спорт хороотой хамтран Биеийн тамир спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг, Олимпус фитнесс төв хамтран зохион байгуулагчаар оролцов.

Өдөрлөгийн үеэр Бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын аяны шагнал, Оны шилдэг хамтлагийн шагналыг тус тус гардууллаа.

“Дасгал хөдөлгөөнийг сурталчилах” 3 сарын аянг иргэдийнхээ дунд идэвхтэй зохион байгуулсан 3 хороог Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн санхүүжилтээр шагнаж урамшууллаа.