Дүүргийн иргэдийн спортын VI их наадмын софт волейболын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 09 дүгээр сарын 16-нд дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд 12 хорооны 72 тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус тэмцээний тэргүүн байрт 9 дүгээр хорооны баг тамирчид шалгарч нийслэлийн шатны тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа. 2 дугаар байранд, 8 дугаар хорооны баг тамирчид, 3 дугаар байранд 16 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа. Тэмцээн энэ жил анх удаагаа ахмадуудын дунд явагдсанаараа онцлог юм.