Хан-Уул
Мэдээлэл

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ИРГЭДИЙГ БИЧИГ БАРИМТЖУУЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.8 дахь заалт, Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Бүртгэлийн хэлтэстэй хамтран хөтөлбөрт хамрагдсан өрхийн гишүүдээс иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн, сунгалт хийх шаардлагатай, шинээр авах шаардлагатай 41 иргэний бичиг баримтын зөрчлийг арилгалаа.

Нийгмийн халамжийн сангаас 750300 /Долоон зуун тавин мянга гурван зуун/ төгрөг зарцуулсан. ЗӨХХСҮХ-т хамрагдсан иргэдийг дэмжих чиглэлээр хамтран ажилласан Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хамт баярлалаа.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.