Хан-Уул
Мэдээлэл

ЗОРИЛТОТ ӨРХИЙН ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.9 дэх заалтын дагуу хамт олны бүлэг бүрдүүлэн үйл ажиллагаагаа эхлэн явуулж байгаа 17 төслийг дэмжин ажиллаа.

Төсөлд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх, өрх толгойлсон эцэг, эх  хамтран хамт олны бүлэг бүрдүүлж, орлогын эх үүсвэртэй болж, амьдрах ухаанд суралдцах боломж бүрдэж байгаа юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.