Хан-Уул
Мэдээлэл

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭД АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Солонгос Улсын Пусан хотын Хэүньдэ дүүргийн сайн дурын төвийн 24 ажилтан 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны хооронд Хан-Уул дүүргийн 29 дүгээр цэцэрлэг дээр ажиллаж байгаа билээ.
Эдгээр сайн дурын ажилтнууд нь  Анагаах ухааны сургуулийн оюутан, эмч, барилга засал чимэглэлийн  чиглэлээр  2 багийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Нийслэл, Дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах, сургагч багш нарыг бэлтгэж жишиг төвүүд нээх зорилтыг ханган Пусан хотын Хэүньдэ дүүргийн сайн дурын төвийн ажилтнууд бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу 29 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд “Амны хөндийн эрүүл ахуй”-н  чиглэлээр 3 өдрийн багц сургалт явуулж байна.
Мөн засал чимэглэлийн багийн ажилтнууд тус цэцэрлэгийн гадна пасадыг засварлан Үлгэрийн орны сэдэвт зураг зурах бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтсээс Пусан хотын Хэүньдэ дүүргийн сайн дурын төвтэй цаашид ямар чиглэлээр хамтран ажиллах санал солилцох уулзалт 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдана.