“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.
Тавигдах шаардлага:
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид /15-24 насны/
- Хан-Уул дүүргийн иргэн байх
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгч болон төгсөгчдийн бүлэг нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь энэ арга хэмжээнд сонгогдон хамрагдах давуу тал болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт
- Төгсөгч болон бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
- Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
- Бусад
Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: Нэг төгсөгчид 3.0 сая төгрөг, бүлэгт 10 хүртэл сая төгрөг /бүлэг нь 5-аас ихгүй гишүүнтэй байна/
Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө.
Холбогдох утас: 70134366
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС