Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ ЧУЛУУН АВТО ЗАМ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойно  “Монгол” дээд сургуулийн зүүн талаар төв зам руу нийлсэн нэг чигийн урсгалтай чулуун авто зам өнөөдөр ашиглалтанд орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилчин, албан хаагчид бусад холбогдох хүмүүс оролцлоо.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  хийгдсэн энэхүү замын урт нь 74 метр, өргөн нь 3,5 метрийн урттай зүүн талаараа жолооч, явган зорчигч нарын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тусгаарлах шугамтай явган хүний замтай.  “О Д Н Д” ХХК гүйцэтгэгч компаниар ажиллаж хугацаандаа хүлээлгэн өглөө.
Нэг чигийн урсгалтай энэхүү зам ашиглалтанд орсоноор Чингисийн өргөн чөлөө рүү шууд холбогдох хамгийн дөт иргэд төрийн үйлчилгээг авахад амар хялбар болж байгаа юм.  Ингэсэнээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Иргэдэд үйлчлэх төв байраар үйлчлүүлж буй иргэд замын түгжрэлд орохгүй төв замтай шууд холбогдож байгаа юм.