Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь 2017 оны 08 дугаар сарын 28-аас 31-ны өдрүүдэд 16-н хороодын нийгмийн ажилтан, зохион байгуулагчтай уулзаж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах ажлыг хийлээ.
Энэхүү ажлын хүрээнд дүйцсэн хөтөлбөрийн сурагчдыг бүртгэх, мэргэжлийн сургалтууд болон 5-н чиглэлийн хүрээний сургалтууд хамтран сургалт зохион байгуулах санал, боломжуудыг танилцуулан байгууллагын танилцуулга зарыг түгээж ажиллаа.
