Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу ажилд зуучлах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд дүүргийн 16 хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөн санал солилцлоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар батлуулсан ”Зуучлалын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний удирдамжийг танилцуулж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрийн “Старт ап” арга хэмжээний талаарх үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.