Хан-Уул
Мэдээлэл

АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЖ, ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  дүүргийн 14-хороо Өлзийтөд Дундговь аймгийн Адаацаг сумаас 15 хонь , 2 толгой ямаа тээвэрлэгдэн ирсэнд хяналт тавихад , тус малыг вакцинд хамруулсан гэх боловч гарал үүслийн гэрчилгээн дээр тэмдэглэл хөтлөөгүй зөрчил илэрсэн тул дүүргийн Мэргэжлийн хяналт ариутгал халдваргүйтгэл хийж, холбогдох арга хэмжээ авч ажиллаа.

Улсын Онцгой комиссын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот “Мал амьтаны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хэрэгжилтийг Аймаг, орон нутгийн холбогдох байгууллагууд хангуулах, хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэс