Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүрэгт  бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа. Их цэвэрлэгээ 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдаж  айл өрх болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар  ачиж тээвэрлэлээ.

Их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчдын хамрагдлаа.
Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид Хан-Уул дүүргийн авто замын дагуух хог шороог цэвэрлэж ажиллаа.

Тус их цэвэрлэгээгээр нийт 105381 м2   талбайг хамруулан цэвэрлэж, 709 ААНБ, 2906 хүний бүрэлдэхүүнтэй их цэвэрлэгээг хийж,  20 рейсээр  26,7 тонн хогийг ачиж, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэлээ.

Хан-Уулын иргэн бүр хотын хамгийн цэмцгэр дүүрэгт амьдрахыг эрмэлзэх болно.