Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07-р сарын 16 -ны өдрийн А/537 захирамжийн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цаг агаарийн хууршилттай үед баталгаат бус даваа ногоон бүсрүү иргэдийг явганаар болон тээврийн хэрэгсэл нэвтрэх болон гарцуудад байнгын хөдөлгөөнт болон явган эргүүлийн чиглэлийг өдрийн 15:00-20:00 цагийн хооронд хороодын хэсгийн байцаагч, ойн байцаагч, олон нийтийн цагдаа, хэв журмын урамшилт эргүүлийг нийт 45 хүнтэй зохион байгуулж, Богд-Хан уулын Нүхт, Арцат, Хүүш, Жаргалант, Бугын амуудад иргэдэд сэрэмжүүлэг өгч урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
Мөн гол усны үер байгалын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Маршлын гүүрнээс Биогийн гүүр хүртэлх онцгой байдлын алба хаагч нартай завьт эргүүл болон мотоциклтой эргүүлийг өглөөний 08:00 цагаас 20:00 цагийн хооронд амарч буй иргэдэд сэрэмжүүлэг өгөн ажиллаж байна.