Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30.1.2, 30.1.5 , 30.1.3 , 30.1.16 дах заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22.1.1, 22.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл /Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлт/ заалтуудыг тус тус үндэслэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 50 ажил олгогч байгууллагуудын хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдох хуулиудын хэрэгжилтэнд хяналт тавих, ажил олгогчдод мэдээлэл арга зүйн зөвлөгөөг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.
Мөн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас 2017 оны 08-р сарын 09-16-ний өдрийн хугацаанд хуулийн сурталчилгаа хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
