Хан-Уул
Мэдээлэл

5 ӨРХИЙН 8 ТОЛГОЙ ҮХЭР ХОРДОЖ ҮХЖЭЭ

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны 7 дугаар хэсэгт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэл Жи” ХХК нь хадгалалтын хугацаа дууссан, муудсан хэрчсэн гурилыг устгалд оруулалгүй ил задгай малын бэлчээрт хаясанаас 5 өрхийн 8 толгой үхэр хордож үхсэн байна. Үүнийг газар дээр нь дүүргийн Онцгой байдлын хэлтсийн байцаагчтай хамтран хяналт тавьж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн, хордож үхсэн малыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж устгалд оруулахыг “ТУДА” ХХК-ын мал эмнэлгийн эмч Ж.Отгоннямд чиглэл өгөн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.