Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын ахлах байцаагчид, газрын албаны мэргэжилтнүүд хамтран 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ , ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ зогсоох мөн
Хот ногоон байгууламжид суурьшсан Мал бүхийн иргэдийг зам чөлөөлөн нүүх талаар хугацаатай МЭДЭГДЭХ ХУУДАС , ШААРДАХ ХУУДАС хүргүүлэн , зөвлөгөө өгч , албадан нүүлгэх арга хэмжээ авч хамтран ажиллах талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс Хороодын Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж ажиллаж байна.