Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаа, ажлын байрны орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, Гал унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас гадна Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, Засаг даргын  нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга, Д.Даваасүрэн, Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ,  Тохижилт үйлчилгээний төвийн дарга Ц.Эрдэнэбаатар нар оролцсон юм.