2021 оны 03 сарын 15-ны өдөр Дугаар А/136 Улаанбаатар хот
Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар
авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Төсвийн сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу зохион байгуулах зорилгоор дараах арга хэмжээг авч ажиллахыг орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсвийн шууд захирагч нар болон Засаг даргын харьяа байгууллагуудын дарга нарт даалгасугай;
- Батлагдсан төсвийг зориулалтын дагуу үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж аливаа өр, авлага үүсгэхгүй байх;
- Төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн барааг худалдан авах чиглэл баримтлах;
- Орон нутгийн төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод, нээлттэй зохион байгуулж, шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлыг шуурхай эхлүүлэх;
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг үнэн зөв, шуурхай оруулж хэвших;
- Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийн дагуу хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж гарсан зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу хариу арга хэмжээ хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай төсвийн зохицуулалтыг хийх, бусад нөхцөлд төсвийг хэмнэж ажиллах;
- Дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд төсвийн зарцуулалтыг хөндлөнгийн аудитынбайгууллагаар аудит хийлгэн санхүүгийн тайланг дүүргийн нэгдсэн тайланд нэгтгүүлэх;
- Санхүүгийн анхан шатны баримтыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу e-barimt буюу цахим төлбөрийн баримт бүрдүүлж, бүртгэж, баталгаажуулсан байх;
- Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг тухай бүр тайлагнан ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН