Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/150 Орон тооны бус байнгын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

2021 оны 03 сарын 29-ний өдөр                         Дугаар А/150                                 Улаанбаатар хот

 

Орон тооны бус байнгын зөвлөлийг

          шинэчлэн байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан  “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн хугацааг тодорхойлох орон тооны бус байнгын зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Зөвлөлийн дарга:                                          Засаг даргын Тамгын газрын дарга

 

Нарийн бичгийн дарга:                                 Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний

тасгийн дарга

 

Гишүүд:                                                          Статистикийн хэлтсийн дарга

 

Улсын бүртгэлийн хэлтсийн дарга

 

Хууль зүйн тасгийн дарга

 

Хорооны Засаг дарга

 

Иргэний төлөөлөл

  1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийг баримтлан, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Зөвлөлийн дарга /С.Энхбаяр/-д үүрэг болгосугай.

 

  1. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Орон тооны бус байнгын зөвлөл байгуулах тухай” дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/145 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН