Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/146 Зөвлөл шинэчлэн байгуулж, ажиллах журам батлах тухай

2021 оны 03 сарын 26-ны өдөр                          Дугаар А/146                                 Улаанбаатар хот

Зөвлөл шинэчлэн байгуулж, ажиллах

журам батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, нийслэлийн Засаг даргын “Зөвлөл шинэчлэн байгуулж, ажиллах журам батлах тухай”  2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/473 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах журмыг хоёрдугаар, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
  3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах тухай” А/376 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН