Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/159 Засаг даргын Тамгын газар, хэлтэс, тасаг, албаны дүрэм батлах тухай

2021 оны 04 сарын 02-ны өдөр                          Дугаар А/159                                 Улаанбаатар хот

 

Засаг даргын Тамгын газар,

хэлтэс, тасаг, албаны дүрэм батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/906 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дүрмийг тавдугаар, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дүрмийг зургаадугаар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дүрмийг долоодугаар, Аж ахуй, өмчийн хэлтсийн дүрмийг наймдугаар, Шуурхай ажил, олон нийттэй харилцах албаны дүрмийг ёсдүгээр, Хууль зүйн тасгийн дүрмийг аравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Батлагдсан дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нийт албан хаагчдад, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, тасгийн дүрэм батлах тухай” А/70 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН