2021 оны 04 сарын 23-ны өдөр Дугаар А/214 Улаанбаатар хот
Гүний худаг байгуулах ажил /12,13 дугаар
хорооны / гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний
хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Гүний худаг байгуулах ажил /12,13 дугаар хорооны / гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Үнэлгээний хорооны дарга: Ц.Алтангэрэл Тохижилт, нийтийн аж ахуйн
хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Гишүүд: У.Намуун Орон нутгийн хөгжил, хөрөнгө
оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Т.Гантуяа Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер
С.Батсүх 3 дугаар хорооны иргэн/зөвшилцсөнөөр/
Нарийн бичгийн дарга: М.Бат-Эрдэнэ Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
- Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд, Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.
- Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 60 000 000 /жаран сая/ төгрөгийг 2021 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс гаргаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН