Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/153 Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021 оны 03 сарын 31-ний өдөр                         Дугаар А/153                                 Улаанбаатар хот

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “д”, “ж”, 29.2, Монгол улсын Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол Коронавируст халдварын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах тур журмын 4.1, 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2021 оны А/32 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр газрын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэснийг нийслэлийн хэмжээнд Коронавируст цар тахлын дэгдэлт буурахгүй улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл болгож өөрчилсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба /Б.Батчимэг/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН