2021 оны 04 сарын 05-ны өдөр Дугаар А/163 Улаанбаатар хот
Онцгой комиссын бүрэлдэхүүнийг
шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/545 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн “Онцгой комиссын бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр, “Онцгой комиссын ажиллах журам”-ыг хоёрдугаар, “Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг гуравдугаар, “Шуурхай ажлын хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг”-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой комиссын орлогч дарга /Б.Цэрэн/-д даалгасугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны “Онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн батлах тухай” А/121 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН