2021 оны 04 сарын 07-ны өдөр Дугаар А/168 Улаанбаатар хот
Шуурхай штабын үйл ажиллагааг сунгах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4, Засгийн газрын 2021 оны “Журам батлах тухай” 45, 78 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 22 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2021 оны А/221 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст (КОВИД-19) цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сунгасугай.
- Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүн, ажлын чиг үүргийг нэгдүгээр, штабын бүтэц, зохион байгуулалтыг хоёрдугаар, үйл ажиллагаанд шаардагдах зардлын тооцоог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Шуурхай штабт үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын үндсэн ажил, үүргийг зохицуулж, цалин хөлс, урамшуулал, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох, мөн Ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох газар, хэлтэс, тасаг, албадын дарга, захирал нарт даалгасугай.
- Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 9.585.000 /есөн сая таван зуун наян таван мянган/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН