Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/171 Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

2021 оны 04 сарын 08-ны өдөр                          Дугаар А/171                                 Улаанбаатар хот

 

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх

ажлыг эрчимжүүлэх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, 18.2.5, 18.2.12, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.7, 15.1.8, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар албан даалгавар, Нийслэлийн Онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт явуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа /Н.Пүрэвжав/-т, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Т.Дамбийням/-т, Замын цагдаагийн хэлтэс /цагдаагийн дэд хурандаа Н.Бямбадорж/-т тус тус даалгасугай.
  2. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээг нэгдүгээр хавсралтаар, дүүргийн ногоон бүс болон Богдхан уулын амуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт явуулах, үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хоол хүнс, шатахууны зардал, холбооны зардлыг гуравдугаар хавсралтаар, ой, хээрийн түймэр гарсан үед нэмэлтээр ажиллах томиллогоожсон аж ахуйн нэгж, байгууллагын хуваарийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
  3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах 15.644.050 /арван таван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга тавин/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг 15 хоног тутамд танилцуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН