Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/206 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 04 сарын 19-ний өдөр                         Дугаар А/206                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, ажиллахыг Үнэлгээний хороо /Л.Отгонбаяр/-нд, сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлэхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.

  1. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН