2021 оны 04 сарын 19-ний өдөр Дугаар А/203 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн батлагдсан төсвөөс санхүүжин хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд, сонгон шалгаруулалттай холбоотой бүх баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд тус тус үүрэг болгосугай.
- Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга /С.Энхбаяр/-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН