Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/192 Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

2021 оны 04 сарын 16-ны өдөр                          Дугаар А/192                                 Улаанбаатар хот

Хорио цээрийн дэглэм тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3 /а/, 29.2, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн 14 дүгээр хороо Гавжийн шанд гудамжны 1-86 тоотод оршин суугч Н.Дэлгэрсайхан нь Оросын холбооны улсаас импортоор үржлийн зориулалтаар 15 толгой адуу оруулж ирсэнтэй холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосугай.
  2. Орж ирсэн 15 толгой адууг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэхийг Мал эмнэлэг үржлийн нэгж “Ганган буга” ХХК /Ч.Оюун/-д, хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн тасаг /С.Эрдэнэдалай/-т тус тус даалгасугай.
  3. Хорио цээрийн дэглэм тогтоосон объектод амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй, мал эмнэлгийн үйлчилгээг саадгүй явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг иргэн Н.Дэлгэрсайханд үүрэг болгосугай.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Саруултуяа/-т, 14 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Д.Ганбадрах/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН