2021 оны 04 сарын 17-ны өдөр Дугаар А/193 Улаанбаатар хот
Хариу арга хэмжээний багийг
өргөтгөн томилох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, Коронавируст халдвар /ковид–19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.17, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/196, 203 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн нутаг дэвсгэрт коронавирус /ковид-19/-ын тандалт, тусламж үйлчилгээг нэгдсэн зохицуулалтаар хангах “Хариу арга хэмжээний баг”-ийг өргөтгөн дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Дарга: А.Амартүвшин
/Засаг даргын орлогч/
Орлогч: Б.Лувсанням
/Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн
дарга/
Гишүүд: Х.Отгонхолоо
/Боловсролын хэлтсийн дарга/
Г.Цэндсүрэн
/Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач/
Ө.Ариунжаргал
/Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач/
Г.Даваасүрэн
/Эрүүл мэндийн төвийн өрхийн менежер/
Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвийн
2
Эмнэлзүйн баг
Өрхийн Эрүүл мэндийн төвийн холбогдох эмч
нар
И.Батбаяр /Ерөнхий боловсролын 41 дүгээр
сургуулийн захирал/
- Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Шуурхай штабын үйл ажиллагаа сунгах тухай” А/168 дугаар захирамжийн ажиллагаа зохицуулалтын багийн бүрэлдэхүүнд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН