Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/202 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 04 сарын 19-ний өдөр                         Дугаар А/202                                Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/37, А/237 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Дүүргийн эрүүл мэндийн төвд эмнэлгийн компьютер, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл /ХУД/”, “Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт, тавилга, компьютер тоног төхөөрөмж /ХУД 9,10,12,13,14,16, 21 дүгээр хороо/”, “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, засварын шинэчлэлтийн ажил /ХУД 9, 10, 16, 21 дүгээр хороо/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /С.Энхбаяр/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН