Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/201 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 04 сарын 19-ний өдөр                         Дугаар А/201                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Эко ахмадын сувилал” ОНӨААТҮГ-ын гадна ногоон байгууламж, тохижилтын ажил /8 дугаар хороо/, “Эко зуслан”-ийн зураг төсөл, Спортын цогцолборын зураг төсөл, /6 дугаар хороо/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /С.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

  1. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т даалгасугай.

  ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН