2021 оны 04 сарын 19-ний өдөр Дугаар А/199 Улаанбаатар хот
Үнэлгээний хороо байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/86 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/185 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо/”, “Эрүүл мэндийн төвийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, “Хаш чагнуур” өрхийн эрүүл мэндийн төв/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /С.Энхбаяр/-нд үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН