Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/210 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 04 сарын 21-ны өдөр                          Дугаар А/210                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/37 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД 1 дүгээр хороо/” , “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД 18 дугаар хороо/” , “Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /ХУД 20 дугаар хороо/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /Ц.Алтангэрэл/-нд үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН