Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/217 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 04 сарын 26-ны өдөр                          Дугаар А/217                                 Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Манай хороо-Миний гудамж аян зохион байгуулах тухай А/27 дугаар тушаал, “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко–Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, “Дүүргийн 2021 оны орон нутгийн төсвийг батлах тухай” Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр,шаардагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар баталж, байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/-т, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  1. Ажлын хэсгийн төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулах, тайлан мэдээг тухай бүрд нэгтгэн ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Алтангэрэл/-т, ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын орлогч /С.Сайнбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН