2021 оны 04 сарын 06-ны өдөр Дугаар А/164 Улаанбаатар хот
Хяналтын цэгт ажиллах хуваарь батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.7, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 2021 оны 91 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, үүссэн нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг дамжуулах үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Өлзийт товчооны хяналтын цэгт нэмэлтээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажиллуулсугай.
- Хяналтын цэгт нэмэлтээр ажиллах ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, багш нарын ажиллах хуваарийг нэг дүгээр, илүү цагийн тооцоог хоёр дугаар хавсралтаар тус тус баталсугай.
- Үйл ажиллагаанд шаардагдах илүү цаг ажилласан цалинг батлагдсан төсөвт багтаан олгохыг холбогдох төсвийн шууд захирагч нарт, хоолны зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус даалгасугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН