Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/237 Үнэлгээний хороо байгуулах тухай

2021 оны 05 сарын 01-ний өдөр                         Дугаар А/237                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжин хэрэгжих “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  1. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо /О.Мягмарсүрэн/-нд үүрэг болгосугай.

  ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН