Хан-Уул
Алдрын булан Хан-Уул дүүргийн түүхэн замнал

Берлин хүртэл аялж, есөн одонгоор шагнагдсан “АУГАА ТАНК”

Хувьсгалт Монгол танкийн бригадынханд зориулан 1968 онд бүтээсэн “Танктай хөшөө” Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Монголын ард түмний хандивын хөрөнгөөр байгуулж 1943 онд Зөвлөлийн армид бэлэглэж байв. Энэхүү танк нь Берлин хүртэл аялан гарамгай гавьяа байгуулж БНМАУ, ЗХУ-ын есөн одонгоор шагнагдсан аугаа түүхтэй. Хөшөөг налуу өндөрлөг төмөр бетон суурин дээр баруун зүг харуулан байрлуулж, суурийн зүүн хананд түүний явсан замыг сийлж, баруун хананд нь гавьяаны одонгуудыг нь товойлгон сийлсэн байдаг.