Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/269 Ажлын хэсэг байгуулах тухай

2021 оны 05 сарын 21-ны өдөр                    Дугаар А/269                                       Улаанбаатар хот

 

Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Тус дүүргийн Улаан Загалмайн хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-уудын дэмжлэгтэйгээр 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжих “Дотоодын шилжин суурьшигчдын эмзэг байдлыг хязгаарлах нь” төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
  2. Төслийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /А.Амартүвшин/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                  Ж.АЛДАРЖАВХЛАН