2021 оны 05 сарын 21-ний өдөр Дугаар А/270 Улаанбаатар хот
Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн “д”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 17 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 9 дэд хөтөлбөрийн төсвийг хавсралтаар баталсугай.
- Дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хавсралтад заасан төсөвт багтаан зохих журмын дагуу зохион байгуулж ажиллахыг Салбар зөвлөлийн дарга нарт үүрэг болгосугай.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийн явц, зарцуулсан гүйцэтгэлийн төсвийн гүйцэтгэлийг улирал бүр Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН