Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд 200 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдийг хүлээн авах 200 ортой 189 дүгээр цэцэрлэгийн шинэ өргөтгөл ашиглалтад орж, Улсын комисс хүлээн авлаа.
Шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Морин сувд” ХХК гүйцэтгэж, цэцэрлэгийн гадна, дотно тохижилтыг бүрэн хийж дуусгалаа.
Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 6 дугаар хорооны 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна.