Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэг ээлжиндээ 920 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ сургууль 54 бүлгийн 2130 хүүхэд бүртгээд байна.
Шинэ сургууль 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад орсон.
Тус дунд сургууль дараах онцлоготой Нийслэлийн жишиг сургууль болон нээгдэж байна.
Спорт зал, душ
Урлагийн зал
Бөхийн зал, душ
Бүжгийн танхим, душ
Уран зургийн тусгай танхим
Усан бассейн (Төв бассейний дараа орох)
Хөдөлмөр, мэдээлэл зүй, хими, физик гээд өөр өөрийн онцлогтой 35 анги танхимтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
